Ам.долларын ханш 1938 төгрөг болж өслөө. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудаар ам.долларыг 1912-1922 төгрөгөөр авч байгаа бол 1930-1938 төгрөгөөр худалдааж байна. Тэгвэл “Найман шарга” зах дээр ам.доллар 1932 төгрөг хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт ам.доллар 1900 төгрөг давч байсан бол энэ долоо хоногт дахин өсч 1938 төгрөг боллоо. 2015 он гарснаас хойш ам.долларын ханш даруй 90 төгрөгөөр нэмэгдээд байгаа юм. Эдийн засагчид энэ үеийг ам.долларын хамгийн өсөлт багатай үе гэдэг бөгөөд цагаан сараас хойш улам хурдацтай өсөх магадлалтай хэмээн болгоомжилж байна. Даширамд дурдахад Засгийн газар 2015 оны төсвийн тодотголд ам.долларыг 1800 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тусгасан юм.