Лондоны металлын биржид зэсийн үнэ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд байгаагүй доод төвшинд хүрчээ. Хятадын эдийн засгийн сааралт, Германы аж үйлдвэрийн гарц буурсан, АНУ-ын орлого бага зэрэг буурсан нь зэсийг ийнхүү унахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Лондоны металлын биржид зэсийн хэлцлийн үнэлгээ 0.2 хувиар буурч, тонн нь 6090 ам.доллараар үнэлэгдэж байна. Дамширам дурдахад эл хэлцлийн үнэлгээ арванхоёрдугаар сарын 30-наас хойш огтхон ч өсөөгүй байна.