Манай улс ирэх наймдугаар сар дэлхийн дээд хэмжээний уулзалт болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар болсон. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын завлал өнгөрсөн оны сүүлээр хуралдаж хоёр жил тутамд болдог уг өндөр дээд хэмжээний арга хэмжээг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан. Дэлхийн 50 гаруй улсын төрийн тэргүүнийг эх орондоо хүлээн авч хурал зохион байгуулахад олон улсын хурлын цогцолбороос авахуулах тэдний аюулгүй байдал гэх мэт зүйл маш их хөрөнгө шаардлагатай болно. Харин 2015 оны улсын төсөв энэхүү арга хэмжээнд зориулан 2 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Сэтгэгдэл (6)