Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар болон юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 12.0 сая ам.доллар, 60.0 сая юань тус тус нийлүүлжээ. 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 19.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хийх санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлээгүй байна.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.