Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд 25 хувьцаат компанийн нийт 23,929 ширхэг хувьцааг 41,878,154 төгрөгөөр, “III” самбарт хоёр компанийн нийт 80 ширхэг хувьцааг 245,000 төгрөгөөр тус тус арилжсан байна. Харин ТОП-20 индекс 14,616.43 нэгж буюу -1.01 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бол зах зээлийн үнэлгээ нэг их наяд 411,2 тэрбум төгрөг болжээ.