Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 дугаар сарын 21-ний 389 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 10-р дугаар сарын 23-ны өдрийн 169 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг /ЗГЖҮЦ/ Монголын хөрөнгийн биржээр дамжуулан үнэт цаасны зах зээлд арилжаалах шийдвэр гарсан бөгөөд уг арилжааг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, нийт 37,553,900,000 төгрөгийн ЗГЖҮЦаас арилжлаа.
Үнэт цаас гаргагчийн хүсэлтийн дагуу 2015 онд Засгийн газрын үнэт цаасыг МХБ-ээр дамжуулан арилжихаар болж, МХБ-ийн Гүйцэтгэх захирлын 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалаар нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 624,461 ширхэг буюу 62,446,100,000 төгрөгийн үнийн дүн бүхий ЗГЖҮЦаасыг бүртгэн авлаа. Тус үнэт цаасны арилжааны захиалгыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дахь хоногийн 11 цагт арилжааг хаах ба МХБ-ийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийж байна.
2015 оны 1 дүгээр сард ЗГЖҮЦаасны арилжаа дараах хуваарийн дагуу явна.

ЗГҮЦ-ны төрөл |
Тоо хэмжээ /Ширхэг/ |
Үнийн дүн /Тэрбум төгрөг/ |
Хугацаа /7 хоног/ |
Хүү төлөгдөх хэлбэр |
Захиалга эхлэх өдөр |
Арилжаа хаагдах өдөр |
ЗГЭБ-Б |
624,461 |
62.4461 |
52 |
Сар бүр |
2014.12.31 |
2015.01.06 |
ЗГЭБ-Б |
- |
|
12 |
Хямдруулалттай |
2015.01.07 |
2015.01.13 |
ЗГЭБ-Б |
- |
|
28 |
Хямдруулалттай |
2015.01.14 |
2015.01.20 |
ЗГЭБ-Б |
- |
|
12 |
Хямдруулалттай |
2015.01.21 |
2015.01.27 |