Тавантолгойн орд газарт хөрөнгө оруулагч талуудтай хийх хэлэлцээр яг одоо үргэлжилж байна. Уг хэлэлцээрт Засгийн газар болон Тавантолгойн ордод олборлолт, тээвэрлэлт, боруулалтын үйл ажиллагааг хариуцах стратегийн хөрөнгө оруулагч болох Хятадын төрийн өмчит “Чайна Шэнхуа Энержи”, Японы “Сумитомо” корпораци болон Монголын “Энержи Ресурс” компаниуд оролцож байна. Дээрх компаниуд оны өмнө болсон сонгон шалгаруулалтад хамтарч оролцоод хамгийн өндөр үнэлгээ авч Тавантолгойд хөрөнгө оруулалт хийх эрх авсан билээ. Хэрэв хэлэлцээр амжилттай болвол олон жилийн турш хүлээгдсэн Тавантолгой дахь томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ.