Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 12 хувьцаат компанийн нийт 7,696 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Энэ өдөр “II” самбарт 11 компанийн 7,623 ширхэг хувьцаа арилжигдсан бол “III” самбарт 1 компанийн нийт 73 ширхэг хувьцаа арилжигдлаа. Харин ТОП-20 индекс 14,814.45 нэгж буюу 1.06 хувиар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 988.64 нэгж болж 0.12 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.