Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1865.00-1874.00 төгрөгийн ханшаар 24.6 сая ам.доллар, 300.68-302.00 төгрөгийн ханшаар 73.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй юм байна. Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 115.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 5.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, мөн 20 сая юанийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүллээ гэж мэдээллээ.
Сэтгэгдэл (1)