Монголын хөрөнгийн биржийн “ТОП 20” индекст компанийн хувьцааны ханш энэ оны доод цэгээс 20 хувиар өсчээ. 2010 онд 24400 орчим төгрөг байсан нэгж хувьцааны дундаж ханш өчигдрийн байдлаар 55 ямнган төгрөгт хүрэв. Ингэснээр хувьцааны ханшаар тооцсон зах зээлийн үнэлгээ нь 23.2 тэрбум төгрөгтэй тэнцлээ. Харин балансын үзүүлэлтийг 2010 ондтой харьцуулж харвал нийт хөрөнгийн хэмжээ нь дөрвөн жилийн дотор 13 тэрбум төгрөгөөр өссөн байна. Санхүүгийн тайланд тусгасан цэвэр ашгийн хэмжээ нь энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.1 тэрбум төгрөгт хүрч, 2013 оны мөн үеээс 35 орчим хувиар нэмэгджээ.
Сэтгэгдэл (1)