Компанийн тухай хуулийн 83.1, “МХБирж” ТӨХК-ийн Дүрмийн 8.1, 8.10.11 дэх заалт, Гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 201 тоот тушаал, “Дэлгэрхангай секюритиз” ХХК-ийн арилжаанд оролцох эрхийг сэргээх тухай хүсэлтийг тус тус үндэслэн “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 218 тоот тушаалаар энэ оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн арилжаанд оролцох эрхийг сэргээлээ.