Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 434 дугаар тогтоолоор “Монголын хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн нийт гаргасан 50,000 ширхэг хувьцааны 89,77 хувь буюу 44,886 ширхэг хувьцааг эзэмшигч болох “Монгол 999 үндэсний нэгдэл” хаалттай ХК /Т.Наранбулаг/-аас тус компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 10,23 хувь буюу 5,114 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 3,522 /гурван мянга таван зуун хорин хоёр/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч, хүчинтэй байх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоногоор тогтоосон байна.