Монголын банкны холбооны ээлжит хуралдаан болж Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр О.Орхонг сонгожээ. Өнгөрсөн хоёр жилд банкны холбоог "Хас" банкны гүйцэтгэх захирал М.Болд даргалж байсан билээ. О.Орхон нь "Худалдаа хөгжлийн банк"-ны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийн ажлыг хийж байлаа. Тус холбооны дэд ерөнхийлөгчөөр "Ариг" банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, холбооны дэмжих гишүүн болох "Хадгаламж"-ийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн нарыг томилсон байна.
Сэтгэгдэл (1)