Монголбанкны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 16 сая ам.доллар, 33.5 сая юань худалдан авах санл ирүүлж, Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 80.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ гэж Монголбанкнаас мэдэгдлээ.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.