Таван толгойн нүүрсний орд газарт хөрөнгө оруулах талыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа энэ өдрүүдэд явагдаж байна. Өчигдөр болж өнгөрсөн Ажлын хэсгийн хурлаар техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан оролцогчдын санхүүгийн саналыг нээж, үнэлэх чиглэлийг Дэд ажлын хэсэгт өгчээ. Ингээд санал өгөх эрх бүхий оролцогч компаниудын техникийн саналыг үнэлэхэд Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн түншлэл, Пибоди Энержи корпорациуд босго оноогоо давжээ. Ойрын өдрүүдэд томилогдсон ажлын хэсэг шалгаруулалтад оролцогч компаниудын техникийн болон санхүүгийн саналыг үнэлж хамгийн өндөр оноо авсан оролцогчтой Таван толгойн ордод “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” байгуулах хэлэлцээг эхлүүлнэ.
Сэтгэгдэл (1)