Монголбанк нэг долоо хоногтой 64.1 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0 хувийн Жинхэнэ дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг долоо хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 108.7 тэрбум төгрөг болсон байна.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм.

Сэтгэгдэл (1)