Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 17 хувьцаат компанийн нийт 2,263 ширхэг хувьцаа арилжигдаж, 2,661,300.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “II” ангилалд 16 компанийн 2,108 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 2,560,550.00 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн. “III” самбарт нэг компанийн нийт 155 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 100,750.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Харин ТОП-20 индекс 14,594.90 нэгж буюу 0.15 хувиар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 990.18 нэгж болж 0.15 хувиар өссөн үзүүлэлттэй байна.