Сангийн яамнаас 2015 оны төсвийн тодотголыг ирэх долоо хоногтоо багтаж УИХ-д оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. УИХ-аас шинэ Засгийн газрын бүтцийн 15 яам, 19 сайдтай байхаар баталсан. Тиймээс шинээр томилогдсон Сангийн сайдад төсвийн тодотголыг нэн яаралтай хийх шаардлага тулгарч байгаа юм.
Ирэх оны төсөв батлагдах явцдаа л гишүүдээс тооцоо судалгаа муутай, зарлага нь орлогоосоо давсан хангалттгүй төсөв болсон гэсэн шүүмжлэлийг хүртэж байсан. УИХ ч хуулийн хугацаандаа баригдаж бараг "халтуурдаж" төсвөө баталсан гэхэд хэлсдэхгүй. Намын бүлгүүд болон УИХ-ын дарга төсвийн талаар мэдээлэл хийхдээ тодотголыг нэн яаралтай хийх хэрэгтэй гэсэн зүйлийг ч хэлсэн. Тиймээс таналтын горимд шилжиж буй Засгийн газраас төсвийн тодотголыг хэрхэн оруулж ирэхээс шалтгаалж ирэх жилийн эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн хамаарах болно.