Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны 4871 дэх арилжаагаар 16 хувьцаат компанийн нийт 1,702 ширхэг хувьцаа арилжигдаж, 11,317,507.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Энэ өдөр “А” самбарт 15 компанийн 1,701 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 11,313,928.00 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн.“Б” самбарт нэг компанийн нийт нэг ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 3,579.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Харин ТОП-20 индекс 15,048.60 нэгж болсон нь өмнөх өдрөөс 291.59 нэгжээр буюу 1.98 хувиар өссөн үзүүлэлттэй байна.