Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 14 хувьцаат компанийн нийт 6,600 ширхэг хувьцаа арилжигдаж, 9,669,000.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 12 компанийн 6,251 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 9,588,015.00 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн.“Б” самбарт хоёр компанийн нийт 349 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 80,985.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Харин ТОП-20 индекс 14,757.01 нэгж буюу 0.22 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.