Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах, худалдах санал, юанийн дуудлага худалдаагаар 68.8 сая юанийг 304.20-305.85 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлжээ. Гэхдээ Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 45.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ гэж мэдээллээ.