Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 10 хувьцаат компанийн нийт 4,022 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 52 долоо хоногийн хугацаатай 2,057 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж 208,505,282.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт долоон компанийн 1,380 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,171,432.00 төгрөгийн, “Б” самбарт 3 компанийн нийт 2,642 ширхэг хувьцаа арилжигдаж, 1,633,850.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Харин ТОП-20 индекс 14,789.60 нэгж буюу 2.02 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.