Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.625 хувийн өгөөжтэй, 205,700,000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 2,057 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа. Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцсон байна. Үүнд:
№ |
Үнэт цаасны компанийн нэр |
Тоо ширхэг |
1 |
Дэү секьюритис Монгол |
1 000 |
2 |
Стандарт инвестмент |
500 |
3 |
БиДиСек |
291 |
4 |
Гаүли |
250 |
5 |
Тэнгэр капитал |
16 |
Нийт |
2 057 |