Монголын хөрөнгийн бирж нь өөрийн гишүүн үнэт цаасны компаниудыг жил бүр арилжааны идэвхи, үнийн дүн болон харилцагчдад үзүүлж буй үйлчилгээний чанар, хамгийн өндөр амжилт гаргасан үзүүлэлтээр нь шалгаруулахаар болжээ. 2014 онд хувьцааны болон Засгийн газрын үнэт цаасны арилжаанд идэвхтэй оролцож, хамгийн их гүйлгээ хийсэн тус бүр нэг компанийг шалгаруулж, энэ сарын 25-ны өдөр өргөмжлөлийг нь гардуулах ажээ.