Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар есөн хувьцаат компанийн нийт 20,936 ширхэг хувьцаа арилжигдаж, 17,826,836.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Энэ өдөр “А” самбарт нийт зургаан компанийн 18,409 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 17,220,006.00 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн. “Б” самбарт гурван компанийн нийт 2,527 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 606,830.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. Харин ТОП-20 индекс 15,093.83 нэгж буюу 0.35 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.