Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 12 хувьцаат компанийн нийт 8,524 ширхэг хувьцаа арилжигдаж, 4,942,266.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдөр “А” самбарт 11 компанийн 8,503 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 4,881,366.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол “Б” самбарт 1 компанийн нийт 21 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 60,900.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Харин ТОП-20 индекс 15,040.45 нэгж буюу 0.11 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.