Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 16.5 сая ам.доллар худалдан авах, 3.0 сая ам.доллар худалдах, мөн 42 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 120.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 20.0 сая юань худалдан авах юанийн своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүллээ гэж мэдээллээ.
Сэтгэгдэл (2)