Монголбанкнаас өгсөн мэдээллээр 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 818.6 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 18661 зээлдэгчийн нийт 526.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.4 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 26880 иргэнд 1519.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (1)