Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 3,254 ширхэг хувьцаа арилжигдаж, 18,850,755.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Мөн өнөөдөр “А” самбарт 14 компанийн 2,921 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 14,444,205.00 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн байна. “Б” самбарт таван компанийн нийт 333 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 4,406,550.00 төгрөгийн орлого оржээ. Харин ТОП-20 индекс 14,949.98 нэгж буюу 0.03 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.