52 долоо хоног буюу 365 хоногийн хугацаатай, 16.625%-ийн хүүтэй, 845,562.0 ширхэг Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн брокер, дилерийн компаниудаар дамжуулан өнөөдрөөс авч эхлэх бөгөөд энэ сарын 9-ний өдрөөр тасалбар болно.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
1. Үнэт цаас гаргагчийн нэр: Монгол Улсын Сангийн яам
2. Үнэт цаас гаргах зорилго: Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
3. Үнэт цаасны санал болгох хүрээ: Олон нийтэд санал болгох
4. Үнэт цаасны төрөл: Засгийн газрын энгийн үнэт цаас
5. Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
6. Нийт гаргах тоо: 845,562 ширхэг
7. Нийт үнийн дүн: 84,556,200,000 төгрөг
8. Үнэт цаасны үзүүлэлт:
9. Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах
зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.
10. Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаана.
11. Захиалга хүлээн авах цаг: Лхагва гарагт -14:00- 16:00 цагт
Пүрэв гарагт - Дараа долоо хоногийн даваа гарагт -10:00-16:00 цагт
Мягмар гарагт -10:00-11:00 цагт
12. Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн
арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг
Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас
баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийнэ.