Ам.долларын ханш 10 төгрөгөөр буурсан сайхан мэдээ байна. Өнгөрсөн долоо хоногт 1887 төгрөг болж, ойрын хугацаанд 1900 төгрөг болох нь гэсэн түгшүүрийг нийгэмд төрүүлээд байсан "Ноён" долларын ханш өнөөдөр бага зэрэг суларчээ. Ам.долларын ханш өнгөрсөн наймдугаар сард 1900 төгрөгийн босгийг давж байсан түүхтэй. Ийнхүү ханш өсөх болсон шалтгааныг эдийн засагчид дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ хямдарсан болон манай улсад гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаатай холбож тайлбарлаж байна.
Сэтгэгдэл (1)