Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 8,330 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 26,816 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж, 2,689,726,391.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 16 компанийн 8,219 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 6,457,291.00 төгрөгийн, “Б” самбарт 3 компанийн нийт 111 ширхэг хувьцаа арилжигдаж, 1,669,100.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 26,816 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж, 2,681,600,000.00 төгрөгийн гүйлгээ оржээ. Харин ТОП-20 индекс 14,945.34 нэгж буюу 0.38 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Сэтгэгдэл (1)