Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор 11 дүгээр сард экспортонд гарсан нүүрсний хэмжээ өнгөрөгч 10 дугаар сарынхаас эрс нэмэгдсэн нь эдийн засгийн хямралын энэ үед ойрд түгээгүй сайн мэдээ болж байна. Тухайлбал, өнгөрөгч 10 дугаар сард Шивээхүрэнгийн боомтоор 10.812 машинаар тээвэрлэсэн 531.7 мянган тонн нүүрс гарчээ. Харин 11 дүгээр сард 20.699 машинд ачсан 927 мянган тонн нүүрс экспортолж, бараг хоёр дахин өссөн байна. Гашуунсухайтын боомтоор өнгөрөгч 10 дугаар сард 7482 машин бүхий 827 мянган тонн нүүрс хил нэвтэрчээ. Энэ боомтоор 11 дүгээр сард 10 230 машин буюу нэг сая 119 мянган тонн нүүрс экспортонд гарч 26 хувиар өссөн дүн мэдээ ирлээ. Экспортын орлогын 90 хувь нь уул уурхайгаас хамаардаг эдийн засагтай улсад доллар, валютын урсгал эрс хумигдаад байгаа энэ үед боомтуудаар нэвтэрсэн нүүрсний хэмжээ нэг сарын дотор ингэж өссөн нь эерэг дохио болов.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас эрх зүйн үндэслэлгүй, үйлчлүүлэгчдэд чирэгдэл дагуулсан 44 журмыг “урж хаян” хүчингүй болгож, төвд төвлөрсөн эрх мэдлийг орон нутаг, боомтуудад шилжүүлсэний үр дүн гарч байна. Мөн энэ оны долоодугаар сараас ухаалаг технологи ашиглан, нүүрс тээвэрлэгч машины жолооч нарын хурууны хээгээр хил нэвтрүүлэх болсон нь цаг хэмнэх боллоо.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас хэрэгжүүлж буй хууль эрх зүй, техник технологийн шинэчлэлийн үр дүнд ачаа тээврийн хурд нэмэгдэн, хилийн боомтуудын ачаалал буурч байна. Эдийн засгийн хямралыг даван туулахад салбар бүрт, энэ тэндгүй байгаа элдэв дүрэм журмын тээг саад, зохион байгуулалтын чанартай гацаа, түгжрэлийг арилгах шинэ санаачилга, бодитой ажил олон арваараа тулгамдаж байгаа билээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)