Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 177,621.0 ширхэг хувьцаа арилжигдаж, 1,018,197,268.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 13 компанийн 35,685.0 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 21,860,793.00 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн. “Б” самбарт 5 компанийн нийт 3,940.0 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 2,066,575.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Тэгвэ өнөөдрийн багцын арилжаагаар нэг компанийн нийт 137,996.00 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 994,269,900.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Харин ТОП-20 индекс 15,001.91 нэгж буюу 0.55 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.