Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш 1903 төгрөгт хүрч байсан бол амралтын өдрүүдээр 20 орчим төгрөгөөр буурч өнөөдөр 1880 төгрөгт хүрээд байна. Одоогоор голлох арилжааны банкуудын ам.доллар бэлнээр худалдан авах ханш 1867-1870 төгрөг байгаа бол зарах ханш нь 1880 төгрөгтэй тэнцэж байна. Харин валют арилжааны цэгүүдээр ам.долларын 1875 төгрөгөөр авч 1880 төгрөгөөр арилжаалж байна.
Ийнхүү ам.долларын ханш буурч байгааг валют арилжааны ченжүүд улс төрийн тогтвортой байдал буюу Засгийн газарт АН, МАН хамтрах болсонтой холбон тайлбарлаж байна. Харин эдийн засагчдын хувьд энэ нь зах зээл дээрх ханшийн хөөрөгдөл буурч байгаагийн дохио гэв.

Э.Заяа