Монголын хөрөнгийн бирж арваннэгдүгээр сард нийт 20 удаагийн арилжаагаар 57 компанийн 2,510,107 ширхэг хувьцааг арилжиж, 2.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Энэ нь өмнөх сарын хувьцааны арилжааны дүнтэй харьцуулахад 1.9 тэрбум төгрөг буюу 3.8 дахин ассөн үзүүлэлт гарчээ. Мөн Монголын хөрөнгийн бирж нь Засгийн газрын үнэт цаасны арилжааг хөрөнгийн биржээр дахин явуулах нөхцөлийг бүрдүүлснээр арваннэгдүгээр сард тус үнэт цаасны арилжааг дөрвөн удаа зохион байгуулж, нийт 12.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг арилжлаа. Энэ сард нийт 2,637,729 ширхэг үнэт цаасыг арилжиж, 15.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд өдрийн дундаж арилжааны үнийн дүн 765 сая төгрөг байлаа.