Монголбанк нэг долоо хоногтой 66.6 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0 хувийн Жинхэнэ дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны 11-р сарын 28-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 219.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гарчээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг юм.