Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ”Шинэчлэлийн Засгийн газар”-т Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдын албан тушаалыг хашиж байсан МАХН –ын гишүүн О.Чулуунбат Монголын эдийн засгийн талаар ямагт сонирхолтой байр суурийг илэрхийлсээр ирсэн. Түүнийг дэд сайд байхдаа салбарынхаа сайдтай олон ч удаа эдийн засгийн асуудлаар маргалдаж байсан тухай яриа байдаг.
Тэгвэл О.Чулуунбат “Чингэс бонд”-ын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Чингэс бондоор мөнгө босгох үед бид хөрнгө оруулагчдад “Энэ мөнгийг эргэн төлөгдөх сайн төслүүдэд зарцуулна” гэж амласан. Тэд ч “Та нар наад мөнгөө төсвөөс гадуур зарцуулна шүү” гэж хэлээд өгсөн юм. Тэгтэл бид тэр мөнгийг авангуутаа зам тавьж, гудамж зассан шүү дээ. Тийм учраас Олон улсын валютны сан “Бондын мөнгийг төсөвтөө суулга” гээд байгаа юм. Бондын мөнгийг гадныхны хэлдгээр тансаглалын төсөлд зарцуулсан учраас тэр. Үнэндээ дэлхийн бусад орнууд өндөр хүүтэй зээл авчихаад хэзээ ч зам тавьдаггүй юм. Зам тавих ажлыг завхөн төсвийн мөнгөөр хийдэг юм. Харин одоо шинэ Засгийн газар өмнөх засгаас өөрөөр ажиллана гэдэг дохиог өгөх хэрэгтэй. Манайх хоёр гурав биш 20, 30 тэрбум ам.долларын өр тавьсан ч төлж чадна. Авсан зээлээ үр ашигтай төсөлд зарцуулж чадвал шүү дээ” гэсэн юм. Ямартаа ч О.Чулуунбат бондын мөнгийг оновчгүй төсөлд зарцуулсан гэдэг байр суурийг хатуу илэрхийлсээр байгаа хүний нэг юм.

Сэтгэгдэл (10)