Өнөөдөр Үйлдвэр Хөдөө Аж ахуйн Яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн биржээс хамтран “Үйлдвэрийн салбарын хөгжилд хөрөнгийн зах зээлийн оролцоо” сэдэвт форумыг амжилттай зохион байгууллаа.
Форумын гол зорилго нь санхүүжилт шаардлагатай байгаа үйлвэрлэлийн төслүүд болон компаниудын төлөөллийг хөрөнгө оруулагчид, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч андеррайтеруудтай уулзуулах явдал байсан бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид өөрсдийн төслөө танилцуулан, СЗХ, МХБ, андеррайтерийн компаниудын төлөөлөл илтгэл тавьж хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчин, хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгон санхүүжилт татах боломжуудыг танилцуулах байсан ажээ. Форумын төгсгөлд оролцогчид өөрсдийн туршлагаас хуваалцаж, хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, өөр бусад сонирхсон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.