Гадаад валют худалдаалдаг “Найман шарга” зах дээр ам.долларын ханш 1896 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны банкуудаар 1898-1900 төгрөгөөр арилжаалагдаж байна. Монголбанк өнгөрсөн долдугаар сард бодлогын хүүгээ нэмж ам.долларын ханшийг 1800 төгрөгт барина гэж мэдэгдэж байсан боловч төд удалгүй наймдугаар сарын эхээр 1900 төгрөгт хүрсэн юм. Тэгвэл энэ үүнээс хойш бага зэрэг буурч байсан “ноён” долларын ханш 1900 төгрөг шүргэлээ. Хэрэв энэ байдлаараа удвал ойрын өдрүүдэд ам.долларын ханш 2000 төгрөгт хүрэх бололтой.
Сэтгэгдэл (1)