Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 375, 376 дугаар тогтоолыг үндэслэн “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн “Бүртгэлийн журам”-ын дагуу “Улаанбаатар зочид буудал” ХК-ийн нийт 335,297 ширхэг, “Разноимпекс” ХК-ийн нийт 1,027,921 ширхэг, “Монел” ХК-ийн нийт 594,897 ширхэг, “Цасту” ХК-ийн 52,672 ширхэг, “Чимбай” ХК-ийн 492,911 ширхэг, “Туул баян” ХК-ийн нийт 150,230 ширхэг, “Модлог” ХК-ийн нийт 139,954 ширхэг хувьцааг тус тус үнэт цаасны бүртгэлээс хасах тухай шалгалтыг хийж, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн захирлын зөвлөлийн хурлын санал дүгнэлтийг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гүйцэтгэх захирлын 190,191 тоот тушаалаар нэр бүхий компанийн үнэт цаасыг бүртгэлээс хаслаа.
“Улаанбаатар зочид буудал” ХК-ийн хувьцааны хаалтын ханш 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 99,600.00 төгрөг байсан бөгөөд жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдох ногдол хувийг Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр нэгж хувьцаанд 106,245.58 төгрөгөөр бодож “ҮЦТТТХТ” ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан байна.