Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 21 хувьцаат компанийн нийт 12,570 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 28 долоо хоногийн хугацаатай 24,961 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж, 2,525,387,688.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдөр “А” самбарт 16 компанийн 10,214 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 4,539,688.00 төгрөгийн, “Б” самбарт 5 компанийн нийт 2,356 ширхэг хувьцаа арилжигдаж, 24,748,000.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Мөн Засгийн газрын 28 долоо хоногийн хугацаатай 24,961 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж, 2 496 100 000 төгрөгийн гүйлгээ явагдсан юм. Харин ТОП - 20 индекс 14,911.26 нэгж буюу 0.41 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.