Монголбанк нэг долоо хоногтой 119 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0 хувийн Жинхэнэ дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны 11-р сарын 24-ний байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 333.4 тэрбум төгрөг болно.
ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүүгээр тооцогддог. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон юм. Энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.