Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 1,853,178 ширхэг хувьцаа арилжигдаж, 946,719,913.80 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдөр “А” самбарт 12 компанийн 12,925 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 10,991,564.80 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн. “Б” самбарт зургаан компанийн нийт 253 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,008,349.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Энэ өдрийн багцын арилжаагаар нэг компанийн нийт 1,840,000.00 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 934,720,000.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Харин ТОП - 20 индекс 14,849.89 нэгж буюу 0.10 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.