Үндэсний статистикийн хороо энэ сарын 19 –нд хүнсний гол нэрийн барааны үнийг судалжээ. Өмнөх сартай харьцуулахад савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ 0.9 хувь, савласан II гурилын үнэ 1.8 хувиар нэмэгдэж, I гурилын үнэ 0.5 хувиар хямдарсан бол, дээд гурилын үнэ хэвэндээ байна. Тэгвэл савласан нэг литр сүүний үнэ 3.2 хувь, “Элекстер” сүүний үнэ 7.3 хувь, задгай сүүний үнэ 12.3 хувиар өсчээ.