Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 16 хувьцаат компанийн нийт 9,126 ширхэг хувьцаа арилжигдаж, 14,392,020.20 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдөр “А” самбарт 13 компанийн 3,876 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 13,716,129.20 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн. “Б” самбарт гурван компанийн нийт 5,250 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 675,891.00 төгрөгийн гүйлгээ хийджээ. Харин ТОП - 20 индекс 14,835.26 нэгж буюу 0.50 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.