Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 8,829 ширхэг хувьцаа арилжигдаж, 23,471,322.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдөр “А” самбарт 14 компанийн 6,761 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 20,627,602.00 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн. “Б” самбарт дөрвөн компанийн нийт 2,068 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 2,843,720.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Харин ТОП - 20 индекс 14,937.16 нэгж буюу 0.87 хувиар буурсан үзүүлэлттэй байна.