Лондонгийн бирж дээр түүхий нефтийн үнэ дахин буурч, нэг баррель нь 78.21 долларт хүрчээ. Нефтийн үнэ унасаар байгааг Японы эдийн засаг зогсонги байдалд орсон, олон улсын эрчим хүчний агентлаг таагүй мэдээ цацсантай холбон тайлбарлаж байна. Мөн хөгжингүй орнууд дахь эрчим хүчний хэрэглээ буурсан, АНУ –д занарын нефтийн олборлолт нэмэгдсэн, Саудын Араб демпингийн бодлого явуулж байгаа, Ливи улс түүхий нефтийн олборлолтоо нэмэгдүүлсэн зэрэг нь нефтийн үнэ буурахад нөлөөж байгаа юм.