Засгийн газраас гаргасан 12 долоо хоногийн хугацаатай, 15.99 хувийн хүүтэй, 952,676 ширхэг Засгийн
газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг
Монголын хөрөнгийн биржийн гишүүн брокер, дилерийн компаниудаар дамжуулан 11 дүгээр сарын
12 -ны өдрөөс авч эхэлсэн юм. Тэгвэл тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөр тасалбар болгож байна гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.