Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 14.0 сая ам.доллар, 70.4 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй юм байна. Харин 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 100.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 1.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлжээ. Монголбанк дээрх саналуудыг 100 хувь биелүүллээ гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл (2)